Biirbeh.MN by Bataka http://www.biirbeh.mn Шүлэг, өгүүллэг ... en-us September 5, 2008, 4:07 am September 5, 2008, 4:07 am Biirbeh.Com 2.0 - http://www.biirbeh.mn/ info@biirbeh.com info@biirbeh.com Sienna : Хүүхэлдэй эргэн ирсэн нь (4) http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2865 Sienna 2008-09-05 04:07:24 Шинэвтэр 9 давхар байрны урд талбай дах хүүхдийн тоглоомын бяцхан талбайн дундах өнгө эрээлжлэн будсан төмөр гулгуурын дэргэд үсээ ардаа сүлжсэн дөрөв орчим насны бяцхан охин нэг авирч, нэг гулган өөрийгөө аргацаан тоглох бөгөөд үсээ самналгүй хэд хоносон бололтой харагдана. Талбайн баруун талд суурилуулсан уртавтар сандал дээр дунд эргэм насны нэгэн эмэгтэй суух бөгөөд хэдийгээр тоглож буй охиныг харан суугаа мэт харагдах боловч ойроос харах юм бол харц булингартан бүүдийж харсан чигтээ гөлрөн суусныг төвөггүй харж болох ажээ. Нэгэн цагт туйлын аятайхан бүсгүй байсан шинжтэй тэрхүү бүсгүйн 2 нүдний доогуур гүн хөх туяа татаж, нүүр нь эрүүл бусаар зэвхийрэн цайсан төдийгүй хайхрамжгүй хувцасласан нь илхэн. Х.Болор-эрдэнэ : Хоёр сэтгэл http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2864 ehlenbichigch 2008-09-05 01:49:31
Нэг тогоо. Нэг гал, Нэг ор.
Дундын хvvхэд. Тэнд хоёр сэтгэл, хоёр хvсэл. Өглөө нь хоол цай, гал хөс. Өдөр нь ажил төрөл, ах дvvс. Vдэш нь хоол цай, ор хөнжил. Улиг болсон эр эмийн явдал.
Мэддэг царай мэддэг бие, дассан бас залхсан дуу хоолой.

Афоризм http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2863 monhtuya 2008-09-05 01:47:01

Цоожтой саванд юм тогтдог

Цовоо хүнд эрдэм тогтдог.
Дөрвөн мөртүүд http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2862 tsogbayar 2008-09-05 01:45:21 Дурлaсан болгон аз жаргалтай байдаггүй
Дайсан болгон үзэн яддагтай байдаггүй
Дурлaсан сэтгэлээ барин байж
Далдаас чамайгаа харж явья даа хайрт минь

Шиврээ бороо зөөлхөнөөр орж
Шинэ цэцгийг баярлуулдаг шиг
Хөөрхөн охин чамайг хараад
Хөрсөн сэтгэл минь бүлээцэх юм

Дуу дуулж шүлэг бичэх би дуртай
Дурлал хайранд би умбах дуртай
Дэггүйтэж би хөгжиж наргих дуртай
Дэгж дэрэвсэн энэ насандаа би дуртай

Г.Мөнхцэцэг : Амьд явах гэсэн юм http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2861 ehlenbichigch 2008-09-03 10:24:18
Ядуухан найрагч өөрийг чинь хайрлаж
Яруухан гуйлагчин өөрийгөө хэмлэж сууна
Яахав дээ үéëийн үр минь гайхаад яахав
Яназага цахилах талын дунд чамаар л дутаж явна шүү дээ
Ижийнхээ энгэрт цадахыг үзэж
Илүүгээр ангахыг үнэгчлэхдээ би зүүдэлсэнгүй
Чамаар дутахыг тэгэхэд би мэдсэнсэн бол
Чарлан ирж оðчлонг цочоохгүй байсан
Эцгийнхээ дээлэнд багàдахыг ажиж
Эр хүний нөмрийг даарахдаа анзаарсангүй
Нударган дотор гар дулаацдагыг тэгэхэд мэдсэнсэн бол
Ухаан дутах юм даа гэж, чамайг харуулсан орчлонд
Усандаа чулуу зөөлөрдөггүй ч үхэж болохгүй нь дээ
Уруул нүд хоёр ямар бие биенээ харах биш
Улирч одсон гэгээн бүхнээр чамайгаа би хуурахгүй
Яахав даа үйлийн үр минь гайхаад яахав
Ядуухан яруухан найрагч л амьд явах гэсэн юм

Б.Галсансүх : Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2860 ehlenbichigch 2008-09-03 10:17:53
Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.
Аялгуу төгс тэрхүү айзмыг
Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй
Бие цогцос минь тайлагдашгүй хэмнэлд автахад
Баяр баясгалан намайг эзэмддэг.
Хэлхийн эрхгүй тийм аялгуунаас болж би
Хэн нэгний нүдэнд хачин этгээд харагддаг.
Надааар дүүрэн тэрхүү аялгуунаас болж
Нойрсож амрахыг умартах сайхан байдаг.
Үгээр хэлшгүй эгшиглэн үргэж холдохвий гэхээс
Үнэндээ би түгшдэг ч жаргалтай болдог.
Намуун болоод гэгээн хэмнэл
Нэг л мэдэгхэд намайг орхисон байдаг.
Нисэж нисэж газар дээр буугаад би
Нялх хүүхэд шиг тэнцэж ядан хөлд ордог
Д. Урианхай : Тугалын зүүд http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2859 ehlenbichigch 2008-09-03 10:05:03 2008 оны *Утгын чимэг* наадмын тэргүүн байрын шагналт өгүүллэг

Намар оройн зэвэргэн салхины гуниглангуй, ямар нэгээс хагацангуй, ямар нэгэнд хоргодонгуй сэвэлзүүр үлээлтээр хээр талын хялганы толгой аяс аясханаа тонголзоно.
Үхэр сүрэг салхи сөрөн, сөл нь шингэрсэн өвсний оройг хэлээрээ яаруу яаруухнаар ороон зулгааж, нам гүмхэнээ шаргалтах дэнжийн бэлээр билчин өгсөх агаад хамрын нь сартгар руу шурган алдан үсчиж үйлийг нь үзэн залхаах царцаа, дэвхрэгүүдэд дургүйлхэх мэт эврээ байн байн сэжин сүүлээ шарвана.
Айлууд намаржаалжээ. Хүүхэлдэй эргэн ирсэн нь (3) http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2858 Sienna 2008-09-03 10:00:58 Хоолойн чадлаар хашгирсан болоод ч тэр үү Индмаа хар дарсан зүүднээсээ арай ядан сэрж чадлаа. Аймшигт зүүдний уршигаар түүний хамаг биеийн хар хөлс цувж, зүрх нь хүчтэйгээр түг түг цохилно. Үүр хаяарах яагаач үгүй дүн шөнийн гүн харанхуй өрөө дүүрэн ноёрхсон хэвээр байсан болохоор Индмаа гараа сарвайн дэргэдээ унтах охиноо наашлуулан тэврэхээр гар хүртэл. . . Гай дагуулсан зүүдний биелэл нь үнэн болох нь түүнд мэдэгдэж, охины бие цэл хүйтэн байх нь тэр. Г.Аюурзана : Амьдрал зүүд юм бол http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2857 2008-09-02 22:51:27
Амьдрал зүүд юм бол
Нэг л цагт чи сэрнэ
Амьдарч зүүдэллээ гэж бодохгүй
Үхэж зүүдэллээ гэж ярина
Хажууд хүн байхгүй
Ханиалгахад чинь дуу гарахгүй
Харанхуйд чи тэмтчин цагаа эрнэ
Харин чи цагийг зүүдэндээ л мэднэ
Одоо бол сэрүүн
Цагаар яахав

Омогшил http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2856 tsogbayar 2008-09-02 22:50:01

Омогшддог би омогшдог
Онгод шиг хөх тэнгэрээрээ би омогшдог
Омогшдог би омогшдог
Орчлонд ганцхан Монгол гэдэгээрээ омогшдог
Хөх тэнгэрийн доор дураараа өсөх
Хөх толботын нэг нь гэдэгээрээ би омогшдог
Хан тэнгэрийн зарилаг мэт тэнгэрлэг
Хаана ч байхгүй агуу түүхтэй гэдэгээрээ би омогшдог
Тахир силэмийн ирээр ертөнцийг нумалж
Давчаа биет мориороо дэлхийг тамгалж
Нэгэн мянганы түүхийг бичсэн агуу үндэстэний
Нэгээхэн үр нь гэдэгээрээ би омогшдог
Найман зууны тэртээх миний өвөгдийн сүнс
Нар гийсэн миний монголд байдагт би омогшдог
Г.Аюурзана : Бүдэгхэн мөрөөсөл http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2855 2008-09-02 22:49:01
Униар бүдэгхэн (тод ч юм шиг) хаврын өдөр
Элдвийн бодлоо би нимгэлж ядаж (бас зузаалж цөхөж)
Олны үймээн цонхон цаадтай (наадтай ч бил үү)
Орчлон сандтал (намдтал ч юм үү) анирдахыг чагнаж
Энэ болгоныхоо дундаас
Эрэгцүүлэлтэй минь холбоотой цорын ганц үзэсгэлэнт охиныг
Ялгаж харахаа байг л даа гэхнээ
Ядаж инээдий нь (мэгшихийг нь ч болов) сонсчихоё гэж
Сууж босно
Босч сууна
Нэмэр алгаа
Униар бүдэгхэн (тод ч юм шиг) хаврын өдөр
Нэрийг нь ч мэдэхгүй (мэдэх ч байж магад)
Тэр бүсгүй ойр минь (хол минь ч гэлээ) алгаа
(Байгаа ч юм уу)
Униар бүдэгхэн

Хүмүүсээ бие биеэ хайрлацгаая http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2854 2008-09-02 22:41:58
Гэсэн ч өөрт байгаа сайн сайхан бүхнээ энэ дэлхийд зориул.
/Харанхуйг гэтлэхүй номноос/

Ер нь хүн гэдэг бодлогогүй, авцалдаагүй амиа хичээмтгий байдаг
Гэсэн ч тэднийг хайрла.
Чамайг сайн сайхан зүйл хийхээр хүмүүс чамайг далдуур муулж буруушаах болно.
Гэсэн ч сайныг үйлд.
Чамайг амжилттай байх аваас хуурамч найз нөхөд, үнэнч дайсан гарч ирэх болно.
Гэсэн ч амжилт олсон хэвээр л бай. Б.Дорж : Галзуу мэт амьдрахсан гэх http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2853 admin 2008-09-02 22:37:35
Галзуу мэт амьдрахсан гэж
Гайгүй сайн хүмүүс ярих юм
Улсын жишгээр мөрөөрөө явахыг
Уйтгартай, хэвийн гэх юм

Өглөө босоход
Нойрмог хорвоо жихүүн
Өтгөн утаан дунд
Нар хаанав
Б.Дорж : Өвгөн Луйс http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2852 admin 2008-09-02 22:34:00
Өвгөн Луйс шоронгоос суллагдав
Өндөр уул хөдлөх шиг
Нүүгэлтэж
Нүүрнийх нь өмнүүр
Нүсэр хаалга ...онгойлоо.

Зөрж цутгах цав цагаан орчлон руу
Зүсэж тусах хав хар сүүдэр шиг
Өөдөөс садрах нарны гэрэл сөрж
Өвгөн Луйс гадагш гарлаа Хорхе Луис Борхес : Медаль http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2851 ehlenbichigch 2008-09-01 22:18:08 Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч Хорхе Луис Борхес нь постмодерн зохиолын нэг эцэг гэгддэг бөгөөд насныхаа эцэст хараагүй болсноороо “ХХ зууны Хомер” гэж нэрлэгджээ

Би түлээчин хүн. Нэрээ хэлээд ч дэмий биз дээ. Төрсөн, мөдхөн дотор нь үхэх овоохой минь ойн захад байдаг юм. Энэ ой, бүхий л хуурай газрыг хүрээлэн байдаг тэнгис далайг хүртэл үргэлжилдэг, тэр тэнгисийн мандлаар минийх шиг овоохойнууд хөвж явдаг гэлцэх юм билээ. Хэн мэдэх вэ, ямар нүдээр харсан биш. Энэ ойн нөгөө талд ч гарч үзээгүй хүн шүү дээ, би С.Пүрэв : Чөтгөрийн бага http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2850 ehlenbichigch 2008-08-29 05:52:36
Жамбалын бага охины адтай хоролгоныг Зүйлийнхэн бүү хэл тэндхийн чөтгөр ч андахгүй.
Гурван сайхан эгчтэй, тэднийг нь худалч хүнд өлгийнөөсөө сугарав уу, үгүй юу л нутгийн харчуул булаацалдаад аваад суучихсан. Жамбал гурван охиноо хадамд гаргах гэж хамаг байдгаа шавхах шахан, юутай ч айлын босго давуулж, зээгийн зулай үнэрлэн жаргасаан.
Харин бага охин Гүнсэл гэж нэг сайхан гэрийн буг гарлаа. Хань минь http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2849 ehlenbichigch 2008-08-29 05:51:10
Хань минь
Хамаагүй нисээд цуцсан шувуу минь
Хаа эртийн үлгэр мэт
Халуун бага насандаа
Жаргая л гэж чамайг дагасан
Жаахан охин явахдаа
Харанхуйн цаана гэрэлтэх
Бурхдын оронд
Яаж хүрнэ дээ чи минь гэж
Хаа холын гунигт өдөр
Харуусан бодохын чинээ саналгүй
Инээлдэн уулзаж дээ хоёулаа…
Болороо : Гэнэт ирсэн учрал ... http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2848 admin 2008-08-29 05:46:00

Нэг л өдөр чи залгасан, андуурал болсон
Нэрийг чинь ч мэдэхгүй, дугаараас л цаашгүй
Нэг нэгнээ бяцхан халамжилсан, танилцахыг хүссэн
Нээлттэй занд чинь татагдсан, бас шохоорхсон
Тэгээд л бид танил болсон, гэхдээ жирийн биш
Тэвэрт чинь нэг удаа эрхэлж хоносон, нууцаархан
Тэр өдрүүд зүүд шиг л байсан, санаандгүй
Тэсэлгүй би таслан зогсоосон, гэнэтийн бүхнийг
Үүнээс хойш эргэж уулзаагүй, оролдлого ч хийгээгүй
Үйлдсэн бүхнээ зөв буруугаар ялгахыг ч хүсээгүй
Үнэндээ түүнийг хааяа санадаг, уулзахыг ч хүсдэг
Үгүйсгэж боломгүй гэнэтийн учрал чинийх л байсаан
Хаана явааг чинь би мэдэхгүй ч хааяа санадаг
Хаа нэгтээ тааралдаасай гэж битүүхэн хүсдэг
Харин түүнтэй өөд өөдөөсөө гэнэт таарвал
Хачин зан гаргаад зугтах вий гэж эмээх юм аа
Гэгээн хүслээр жигүүрлэж яваа залуухан хонгор чи
Гэмгүй бодлоор зорилго хийж яваа ухаалаг залуу чи
Гэр дотроо гэрэл нь болсон аав ээжийн хүү чи
Гэнэт надад ирсэн учрал минь юм шүү, уучлаарай С.Энхтуяа : Ханьдаа тунихуй http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2847 2008-08-28 10:29:13
Ханьдаа тунихуй

Өдөржин л шимлээ дээ би, гунигийн дарсыг
Өөрийн эрхгүй согтох нь ээ нэг л биш ээ

Одоо л уйлмаар,уйлаад онгоймоор байх юм
Одоо л дуулмаар,дуулаад уярмаар байх юм

Үнэнчээр тээсэн сэтгэл юунд минь
Итгэл өгөөгүй чамтайгаа

Яг одоо учирахсан,учираад тунихсан
Яг одоо л эрхлэхсэн,эрхлээд хайрлахсан

Зуун насыг ч тоолохгүй байж би
Мянганы хайр нэхээгүй байгаа даа чамаасаа

Тэгсэн бол ярилцахсан,яриад уужирахсан
Тэгсэн бол уудлахсан,уудлаад л уучилахсан

Яруу найрагчдад атаархаж л суухаас даа http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2846 injidee 2008-08-28 07:26:52
Түгрдээд түгжрээд байх юм сэтгэл минь
Түрүүчээс нь гаргаад хаячихаж чадахгүй л байна
Ялихгүй ганцхан түгжээг мулталчихвал
Яг л үерийн ус мэт урсах байх даа
Уг нь үерийн ус биш бурамийн үер урсгамаар байна
Үг минь дутаж, ухаан минь мөхөсдөх юмаа
Ялдам сайхнаар илэрхийлж чадахгүйдээ би
Яруу найрагчдад атаархаж л суухаас даа
Б.Уугансүх : Янагийн гурвалжин http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2845 admin 2008-08-27 02:06:08
Амраг минь би чамайгаа янагийн гурвалжинд гээчихэж
Аль сайхан бүхнээ чамд л өгөх гээд хайрын гурвалжинд төөрчихөж
Адилхан бүсгүйн харцанд би хууртчихаж
Амраг чинийхээ өврөөс би төөрчихөж
Харанхуй, хүйтэн намрын тэр орой
Хайрын гурвалжинд би өөрийгөө гээчихэж
Хайртдаа өгөх цэцгийн баглаа намрын хүйтэнд бээрчихэж
Халамцуу явсан паян минь надаас түрүүлээд оччихож
Хайрт минь намайг уучлах эсэхээ өөрөө мэд
Эр хүн гэдэг чинь нүүдлийн шувуутай адилхан
Энгэртээ нааж бүлээхэн байлгахгүй бол нисээд явчих шувуу
Эмэгтэй хүний илчинд бүлээхэн байж тогтдог шувуу
Эр хүн гэдэг чинь нүүдлийн шувуутай адилхан.
Бямбын Уугансүх Б.Уугансүх : Дур хүсэл http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2844 admin 2008-08-27 02:05:11
Шувуудын сүүлчийн цуваа намрыг дагуулаад одоход
Шөнө амталсан жаргал минь үүрээр нисээд явчихад
Хамт байсан бүсгүйгээ өөрөөсөө үдэж өгөхөд
Хайр амталсан өдрүүд минь нүдний өмнүүр өнгөрөх шиг
Дур хүсэл минь надаас дайжих энэ үү
Хаврын анхны яргуй шувуудыг дагуулаад ирэхэд
Хайр амталсан өдрүүд минь нүдний өмнө өрнөхөд
Халуун янагын яриа цухас цухасхан шивнэлдэхэд
Дур хүсэл минь надад иргээд ирсэн нь энэ үү
Өнгө даасан талын цэцэг нь дунд
Өөрөө би эрвээхэй болон нислээ
Хайр дурлал, дур хүслийн минь хүчинд
Харин миний далавч цуцсангүй
Би ниссээр л байлаа.

Бямбын Уугансүх Б.Уугансүх : 4 мөртүүд (Хэсэг№4) http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2843 admin 2008-08-27 02:03:00
Өглөө би хайртайгаа учираад
Үдэш болтол зугаалах юмсан
Үдэш болоход гэрт нь хүргэчихээд
Өглөө болтол зүүдлэх юмсан.

Би багтаж ядна.
Үнэнийг эрэгцүүлсэн бодолдоо
Үнэхээр дурлачихсан сэтгэлдээн
Би багтаж ядна.
Б.Уугансүх : 4 мөртүүд (Хэсэг№3) http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2842 admin 2008-08-27 02:01:14
Намрын дунд сард нүцгэрч хоцрох модод
Намайг орхиод явчихсан миний нууцхан хайр
Өглөөг нартай, навчтай хамт угтадаг байсан миний дурсамж
Өнөөдөр миний дэргэд нүцгэрч байгаа модтой адил мартагдана.

Гадаа бороо шиврээд л сэтгэл минь нэг л жаргалтай байна.
Сэтгэл минь чамайг бодоод бороо нэг л сайхан байна.
Нар нүд рүү минь гялбаад өглөө нэг л учиртай байна.
Надад хэн нэгэн бүсгүй ирчихсэн юм шиг
зүрх минь чанга чанга цохилоод байна. Б.Уугансүх : 4 мөртүүд (Хэсэг№2) http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2841 admin 2008-08-27 01:58:00
Хөндий хоосон цээж
Хүнийх юм шиг сэтгэл
Хайртыгаа хүлээсэн итгэл
Халуунаас халуун дурлал

Хорин насны минь дурлах гэж яарсан зүрх
Хүнийх болоогүй байгаасай гэж хүлээсэн итгэл
Их л даруухан бүсгүй хайрын минь эзэн чамайг
Энэ өдрөөс хойш олтлоо хүлээнэ.